манай христэд итгэдэд гогочид юу гэж хариулахыг би мэдмээр байна. Дэлгэрэнгүй»

Singer Ariunaa at her 40s.

2009 оны 10-р сарын 04 Нийтэлсэн enkhriishagai
 Дэлгэрэнгүй»

movies i watched on youtube last week

2009 оны 09-р сарын 28 Нийтэлсэн enkhriishagai
do you know there is a chance to see movies on youtube? i have searched and found the following movies, oh it is fantastic. watch it. Дэлгэрэнгүй»

3 англитай аялсан тэмдэглэл-2

2009 оны 09-р сарын 12 Нийтэлсэн enkhriishagai
Гандангын нэг сүмд ороод залуу ламаас сүмээ тайлбарлаж өгөхийг гуйтал аз болж дуртай зөвшөөрч нилээн удаан юм ярилаа. тэрийг нь орчуулж байгаад хартал манай хүүхдүүд залхсан янзтай харцгааж байна.  Дэлгэрэнгүй»

GUIDE hiij ywaad irlee

2009 оны 09-р сарын 12 Нийтэлсэн enkhriishagai
малчин айл тэдэнд таалагдсан эсэхийг мэдэхгүй л юм. эхний өдөр гурав хонох гэртэйгээ, малчин гэр бүл, шинэ модон жорлонтой танилцаад л өнгөрсөн. Дэлгэрэнгүй»

Муу санаатай байх хэрэгтэй гэж байна

2009 оны 05-р сарын 25 Нийтэлсэн enkhriishagai

Муу санаатай байх хэрэгтэй гэж байна

Ням, 2009 оны 5-р сарын 24 | Нийтлэсэн enkhriishagai

Бид залуу хүмүүс. Хүсэл мөрөөдөл маань биелнэ. Тийм болохоор муугаар хэлэхэд удахгүй алдартай хүн болно гэж бодоод муу санаатай байх хэрэгтэй гэж байна. Маргааш хэнд саналаа өгөв, хэнийг дэмжив гээд бөөн асуулт маргааш ажлынхан, найзууд дунд чинь яригдана.  Тэгэхээр нь хэнийг дэмжсэнээ битгий хэл. Бүүр асуугаад шалаад байвал “ээгийг” дэмжлээ гэж хэл. Энхбаяр, Элбэгдорж хоёулаа л ээгий биз дээ. Хамгийн гол нь чиний аль сонгуулиар хэнийг дэмжсэнийг мэддэг хүн чинь нэг өдөр араас чинь хутга шаах аюултай. Мэдээж чиний эцэг эх, хамаатан садан чинь ингэхгүй. Чамд дургүй, эсвэл өнөөдөр чамтай сайхан харьцаатай ч ирээдүйд муудалцаж чамд муу санаж болох хүмүүс энийг чинь ашиглана шүү дээ.  Өнөөдөр найз охинтойгоо ярьж сууж байгаад өөрсдийгөө ирээдүйд их томоор төсөөлдөг болохоор тэр маань баларч юуны магад гээд маргааш хүн асуувал “ээгийг дэмжлээ” гэж хэлэхээр боллоо.

MINII ZOWLON CHAMD HAMAAGUI

2009 оны 05-р сарын 24 Нийтэлсэн enkhriishagai

Саяхан би 200 мянган төгрөгийн цалинтай ажилд орсон юм аа, тэгээд ийм жаахан мөнгөөр хүмүүс яаж амьдраад байдагыг ойлгохгүй болохоороо та нараас асууж байна. Энэ мөнгөний яг хагас нь л миний гар дээр ирдэг юм шүү дээ. 30-г нь татварт, өдөрт 2500-аар хоол идлээ гэхэд 50 мянга нь хоолонд явж байна. Бас дээр нь хүмүүст хамт олноороо туслах юм байна. Тэр нь нэг 10, 20 мянган төгрөг. Хоёр хувааж авна гэхээр 50, 50-ын авна гэсэн үг. Тэгээд 50 мянган төгрөгөөр эмэгтэй хүн аятайхан үнэртэй ус, эсвэл ганц ч гутал авч чадахгүй. Одоохондоо эцэг эхийнхээ буянаар маш сайхан байна. Гэхдээ би ийм цалин аваад л явбал хэзээ ч тусдаа гарахгүй юм шиг байна аа тээ, би ажил дээрээ юм идээд ойрхон байр хөлсөллөө гэхэд сард 100-гийн түрээстэй байр гэж байх уу, би тэгээд юугаар амьдрах юм бэ? Миний цалин яваандаа нэмэгдэх болов уу? Уг нь манай хүний нөөц эхлэл цалин л гэсэн л дээ. Та бүхэнд зав байвал анх цалин чинь хэд байж байгаад одоо хэд болсон тоогоо бичихгүй юу? 200-500 мянга ч гэдэг юм уу.  Би өөртөө урам, итгэл өгөх гэсэн юм. Баярлалаа.

 

 Дэлгэрэнгүй»

Жакки Чан БНХАУ-ын ард түмэнд хяналт хэрэгтэй гэлээ

2009 оны 04-р сарын 28 Нийтэлсэн enkhriishagai

Хэрвээ надад телевизор худалдаж авах хэрэг гарвал би шууд л Японыхыг авна. Хятадын телевизор дэлбэрчихэж магадгүй гэж айж байна.  Яагаад гэж үү? Ямар ч баталгаагүй маш олон брэнд, жижиг компаниуд байна. Зарим хүн хүүхдийн сүүнд химийн бодис нэмж байна. Би дүрсэлж хэлж чадахгүй нь, миний уур маш их хүрч байна.

 

 Дэлгэрэнгүй»

эрхэм блогчид оо, өөрийнхөө бодлыг бичээд үлдээхгүй юу, баярлалаа

 гүнээ хүндэтгэсэн эми

 Дэлгэрэнгүй»

Буруу эргэлт

2009 оны 04-р сарын 11 Нийтэлсэн enkhriishagai

НЭГ. Буруу эргэлт
 Багаасаа найзалсан дөрвөн залуу. нэг нь байрныхаа ордероор шив шинэхэн үнэн лайтай спорт загварын машин аваад тэр дөрөв машины баяр хийгээд сайхан шоудаж байтал машины эзэн залуугийн арван жилээс нь мэдэх бүсгүй баарны биеэ үнэлэгч болсон байхтай таарна. хамгийн сайхан нь тэр залуус биеэ үнэлэгч гэдгийг нь мэддэг ч түүнтэй найзын ёсоор хүндэтгэлтэй, чин сэтгэлээсээ харьцна. тэгтэл бүсгүйг зардаг цагаан цамц хар зангиатай ноёнтон түүнийг залуустаа байхыг харуутаа л уурлаад л элдвээр хэлж хэд цохиод авна. тэгэнгүүт нь мань гурван найз баахан зодоон хийгээд бүсгүйг аваад зугатна. энэ үеэр дөрөв дэхь найзынх нь гэдэс эвгүйрхээд нойлд байсан юм аа. тэгээд тавуулаа машиндаа суугаад зугатаж байтал тэдэнд зодуулсан хүний наймаачин залуу машиных нь өмнө гэнэт гарч ирээд мөргүүлж унана.  тэгээд л тэд яваад өгнө. тэднийг дөнгөж явсны дараа зам дээр унаад дөнгөж өндийж байсан нөгөө наймаачинг лаг том машин ирээд л дайраад алчихна. наймаачны ах нь дүүтэй энэ хорвоо дээрх бүх зүйлээс илүү хайртай бас нэгэн том бүдүүн хүний наймаачин юм аа. тэгээд л дүүгээ спорт машинтай залуус хөнөөсөн гэж итгэж тэднийг алахаар хоёр том хар жиптэй хөдөлнө дөө. Залуус эхлээд зүгээр л хотоос гарах гэж байсан юм. гараад явж байтал тэднийг улс орон даяар ээгий суугий болж байгааг мэдээд шууд зугатна. тэгээд л ойд, ууланд тулж очоод нөгөө лайтай машин нь таг зогсоод тэд мухардалд орно. тэр оройноо найзуудынх нь тэвчээр барагдаж, Я хүүхэн энэ тэр гэж хэлээд муудалцаад нэг нь хотруу замын унаагаар явж харин нөгөө хос нь эвдэрхий машиндаа юу яаж, харин хоёр нь айлын зуслангын модон байшинд хонодог. маргааш өглөө нь бүх юм сайхан эхэлдэг ч тэр үлдсэн гурван залуугын нэгийг нь машинаар дайрч, нэгийг нь буудаж, харин нөгөөг нь зодож амь насыг нь хөнөөнө. харин бүсгүй азаар буюу өсгийтэй гуталтай цасанд сайн гүйж чадахгүй байснаас тэр бүх алан хядлагаас хоцорч амьд үлддэг. харин хот явсан залуу машины эзэн залуугийн эмэгтэй дүүтэй нь хайр сэтгэлтэй байх бөгөөд тэр хоёр хаа нэг тийшээ нисч байгаагаар кино төгсдөг. киноны байгалийн зураг авалт нь үнэхээр гайхалтай. нэг иймэрхүү.

http://gemthereg.blog.gogo.mn/

2009 оны 04-р сарын 09 Нийтэлсэн enkhriishagai
Онигор нүд, огтор хамар. Хоёр жижигхээн хөл. Олон жилийн ганцаардлын үр. Бяцхан охин. Надаас ургаж, энгэрт зүүгдсэн жаргал. Минийх л байхад хангалттай миний үр. Ээжийгээ битгий хайрла. Эрхэлж тоглож тааваараа өс. Шүүдрийн дусал цуглуулах гэж цагаа дэмий үрэх хэрэггүй. Шүд унаж, үс цайсан ч намайг тойлохгүй гэж амла. Аз жаргал минь тэр болог. Чиний амьдрал би биш. Ард чинь хүлээж байгаа шинэ сонин бүхний төлөө амьдар. Амьдрал минь энэ болог. Хөл хучиж цай чанах гэсний хэрэггүй. Хүн болгосон гэж өр төлөх ч хэрэггүй. Намайг хэзээ ч битгий дуурай. Чи ганцхан хувь. Зураг төөргийг чинь бурхан зураагүй юм. Надад ч бас тийм юм байгаагүй. Тэнгэрт бурхан байдаггүйг санаж яв. Тэр чинь чи өөрөө. Орь ганцаараа үлдсэн ч өнчирлөө гэж битгий бод. Ээж нь хаашаа ч явахгүй. Зуун жилийн өмнө чи ээж минь байсан. Зуун жилийн дараа би өвөр дээр чинь дэрвэнэДэлгэрэнгүй»

ажилд орохын тулд худлаа хэлж болох уу

2009 оны 04-р сарын 09 Нийтэлсэн enkhriishagai

намайг юм сонсож орчуулга хийхдээ хир вэ гэлээ, тэгэхээр нь би сайн гэлээ. чи өөртөө итгэлтэй байна уу гэхээр нь тийм гээд хэлчихсэн. өөртөө итгэлтэйгээр, зоригтойгоор худлаа ярьсаны дүнд маргааш очиж уулзахаар боллоо.

 ажилд орохын тулд энэ мэтээр худлаа хэлэх нь ёс зүйд нийцэх үү? эсвэл бага зэрэг дөвийлгөж ярьсан нь өөртөө итгэлтэйн шинж үү?

 

 Дэлгэрэнгүй»

650 гэдэг кино үзэв

2009 оны 04-р сарын 09 Нийтэлсэн enkhriishagai
кино ярьж өгье. Дэлгэрэнгүй»

сайн байна уу? хуримаа хийсэн ах эгч нараа

2009 оны 04-р сарын 07 Нийтэлсэн enkhriishagai

хуримаа хийсэн хүмүүсээ хуримын зардал, шаардагдах зүйлийнхээ тухай бичиж залуустаа тус хүргэнэ үү. баярлалаа.

 

 

 Дэлгэрэнгүй»